Чингэлтэй дүүргийн шүүх
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ
Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш анхан шатны шүүх түүнийг хэргийн материалын хамт 3 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэргийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгана.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.
Давж заалдах гатны шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХИРГЭНИЙ ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд түүнд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргах эрхтэй. Давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг та гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргана. Та давж заалдах гомдлоо тухайн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхээр дамжуулан гаргаж Нийслэлийн шүүхэд ирүүлнэ. Өөрөөр хэлбэл та давж заалдах гомдлоо анхан шатны шүүхэд өгч анхан шатны шүүх таны гомдлыг холбогдох хэргийн материалын хамт Нийслэлийн шүүхэд ирүүлнэ. Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга Иргэн та давж заалдах гомдлоо заавал бичгээр гаргана. Таны давж заалдаж байгаа гомдолд дараах зүйлүүд тусгагдсан байна.
Давж заалдах гомдол гаргаж буй этгээд нь давж заалдах гомдлынхоо үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг зааж болохгүй. Давж заалдах гомдолд гаргасан этгээдийн эсрэг тал нь давж заалдах гомдолтой танилцаж уг гомдлын талаар тайлбар өгөх эрхтэй. Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзсан тохиолдолд түүнийг шүүх гомдол гаргаагүйд тооцно. Давж заалдах гомдол гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж, төлбөр төлсөн баримтыг гомдолдоо хавсаргасан байна. Давж заалдах гомдол гаргасан таны төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр тодорхойлогдоно. Гомдол гаргасан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. |










